top of page

БИДНИЙ ТУХАЙ

МОГУЛ Даатгалын Групп нь иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн зөвлөх, бие даасан байгууллага юм. Бие даасан даатгалын агентлаг гэдэг нь даатгалын компаниудын ашгийн төлөө бус ТАНЫ ЭРХ АШГИЙГ хангахыг зорьж ажилладагаараа онцлог юм. Бид үйлчлүүлэгч тус бүрийнхээ нөхцөл шаардлагад нийцсэн үнэ болон эрсдлийн даатгалын дүнг тодорхойлоход гол анхаарлаа хандуулдаг. Таны гэр бүл, бизнес, эд хөрөнгө бүгд танд чухал учир бид таныг болзошгүй эрсдлээс хамгаалах болно. Бид үйлчлүүлэгчиддээ найдвартай, чанартай, шуурхай үйлчилгээг үзүүлэхийг ямагт эрмэлздэг ба даатгалын мэдлэг боловсролоо хуваалцаж зөвөлгөө өгөхөөс гадна танд болон танай гэр бүлд хамгийн боломжит үнэ санал болгох болно.  Манай байгууллагын арвин туршлагатай баг хамт олон таныг онцгой эрсдлээс сэргийлэх мэргэжлийн даатгалын зөвлөх үйлчилгээг үзүүлэхдээ таатай байна. 

293067264_186954423768012_2973601218134364066_n.jpg

МАНАЙ ХАМТ ОЛОН 

thumbnail_IMG_0061.jpg

(Crystal) Ганбилэг

Компанийн үүсгэн байгуулагч, захирал

Могул Даатгалын Группийг үүсгэн байгуулагч Болор нь 2015 оноос хойш даатгалын чиглэлээр Вашингтон ДиСи хотод ажиллаж байна. Түүний эцэг эхийн ажил хэрэгч сэтгэл нь түүнд бизнес эрхлэх арга ухаан, бизнесийг нэг амжилтаас нөгөө амжилтанд удирдан залах чадвар болон үйлчлүүлэгчтэйгээ харилцан ойлголцох үндэс суурийг тавьсан юм. Тэрээр даатгалын чиглэлээр туршлагажисан мэргэжилтэн бөгөөд ДиСи -д даатгалын агентлаг нээсэн анхны Монгол хүн юм. Тиймээс та бүхэнд төрөлх Монгол эх хэлээрээ мэргэжлийн түвшинд зөвөлгөө өгөн, оновчтой шийдвэр гаргахад  тань тусалж, болзошгүй эрсдлээс хамгаалахад дэмжин ажиллахдаа ямагт баяртай байх болно.

222.jpg

Халиун Ганбилэг

Дэд ерөнхийлөгч 

Могул даатгалын группийг хамтран үүсгэн байгуулагч компанийн дэд захирал Халиун нь Могул даатгалын группын үүсгэн байгуулсан цагаас эхлэн өөрийн бизнесийн хөгжүүллэтийн чадвар, мэдлэгээр компанийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Могул даатгалын групп нь гэр бүлийн бизнесээс эхлэлээ тавьсан тул өөрийн үндэстэн, гэр бүлээр бахархах, хүндлэх  цаашлаад үнэт зүйлээ болгон ажиллах юм. Дурын даатгалын групп таньд даатглалын гэрээ зарж чадах ч, таны хэрэглээ хэрэгцээ, санхүүгийн бололцоонд тохируулан зөвхөн таньд зориулсан даатгалыг олох нь манай компанийн суурь гэж тэрээр үздэг бөгөөд урт хугацааны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг, мөн хэрэглэгч төвтэй үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна.

1.jpg

Mike Ганрагчаа

Ерөнхий менежер 

Mike Ганрагчаа нь 2015 оноос хойш бизнес/санхүүгийн салбарт ажиллаж байгаа бөгөөд СЭЗИС-г төгссөнөөс хойш хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх талбарт ажиллаж байсан туршлагатай. АНУ-д Бизнесийн удирдлагын Мастерын зэргээ дүүргэж цаашлаад өөрийн эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээгээр  МОГУЛ даатгалын группын үйл ажиллагаанд түлхэц өгөн ажиллаж байгаа юм. Та бүхэнд төрөлх хэлээрээ даатгалын үйлчилгээ авах цаашлаад хэрэглэгчдийн сэтгэл ханамжыг дээд цэгт байлгахын тулд хичээн ажиллах болно. Компанийн үнэт зүйл болох хэрэглэгч төвтэй үйлчилгээг хүргэхийн тулд өдөр бүр хичээн ажиллаж байна. 

bottom of page