Tel: 📞 571 364-5885
📞 202 286-5997
ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ
Таны тээврийн хэрэгсэл өөрийн ур чадвараас үл хамаарах олон төрлийн болзошгүй эрcдэлд өртөх магадлалтай байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарын анхаарал болгоомжгүй, туршлагагүй байдалаас болж машины тань бүрэн бүтэн байдалд аюул учруулж байдаг.
Тиймээс та бусдын болгоомжгүй үйлдлийг хянаж чадахгүй тул учирч болох эрсдэлийг хохиролгүй даван туулахад тань энэхүү даатгал тусална.
Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын аль нэг мужид машин эзэмшдэг бол таньд энэхүү авто машины эрсдлийн даатгалыг хуулиараа авах шаардлага бий болдог.
Тиймээс бид таньд болон таны гэр бүлийн санхүүгийн боломжинд нийцсэн, бүрэн хамгаалагдах эрсдлийн даатгалтай болгох үйлчилгээг хариуцаж зөвөлгөө өгч ажиллах болно.
Манай байгууллага нь олон нэр хүндтэй даатгалын компануудтай албан ёсоор хамтран ажилладаг тул авто тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан харьцуулж, даатгуулагч даатгагч хоорондын харилцан гэрээг бий болгон тохиролцож ажиллах болно.
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙН ДААТГАЛ
Бизнесийн хэмжээнээс үл хамааран бизнест болзошгүй эрсдэл учирч байдаг. Бизнесийн даатгал нь танай компанийн өмч хөрөнгийн хохирол, хариуцлагын нэхэмжлэлтэй холбоотой зардлыг нөхөхөд тусалдаг тул нэн хэрэгтэй даатгал юм. Өөрөөр хэлбэл даатгуулагч нь худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах зорилгоор албан байгууллагын барилга, байр талбайг түрээслэх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа байгууллага, иргэдийн түрээсэлж буй байр талбай, дундын өмч, бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулах даатгал юм.
Тиймээс энэхүү даатгал нь таны түрээсэлж буй орон зайд хамаарагдах дундын өмч, бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг даатгаж учирч болзошгүй их хэмжээний эрсдэлийн хохирлоос сэргийлэн өөрийн санхүүг хамгаалалтанд авч байгаа юм. Эрсдлийг олж тогтооход хамтран ажиллаж, таны бизнест нийцсэн даатгалын багцыг санал болгох болно. Бизнесийн даатгалгүй бол бизнес эрхлэгчид хувиасаа мөнгө төлөх шаардлагатай болдог. Тиймээс бизнес даатгал нь аливаа бизнесийн үйл ажиллагаанд чухал тул бид танд зөвөлгөө өгөн туслах болно.
БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
АНУ-д бизнес эхлэхийн тулд даатгалын үйлчилгээ, бизнесийн төлөвлөгөө, тусгай зөвшөөрөл гэх мэт хуулийн дагуу бүх зүйлээ судалж байж хөдлөх нь зүйтэй юм. Манай байгууллага тухайн бизнес эхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл (USDOT/MC) дугаар авах, компани үүсгэхээс авхуулаад бизнестэй холбоотой зөвлөгөөг байнга өгч үйлчилсээр байна.
Та хэрвээ бизнесээ эхлэх гээд хаанаас эхэлж хөдлөхөө мэдэхгүй байгаа бол бидэнтэй холбогдоорой
ОРОН СУУЦ ЭЗЭМШИГЧИЙН ИЖ БҮРЭН ДААТГАЛ
Таны орон гэр бол таны хамгийн том эд хөрөнгөний нэг учраас аливаа эрсдлээс хамгаалах нь тун чухал юм. Орон сууц эзэмшигчийн иж бүрэн даатгал таныг бусдын эзэмшлийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндэд учирч болох хохирлын зардлаас хамгаалаад зогсохгүй таны ч эд хөрөнгөнд учирсан хохирлын зардлыг нөхөн төлж таныг төлөвлөгдөөгүй санхүүгийн зардлыг даван гарахад туслах зорилго бүхий даатгал юм.
Та өөрийн эзэмшлийн байшинг тус даатгалд даатгуулснаар түүнд учирч болох төрөл бүрийн эрсдэлийн зардлаас сэргийлж өөрийн санхүүд хамгаалалт бий болгож байгаа юм.
Энэхүү даатгал нь хөрөнгийн даатгалыг өөртөө багтаасан ба, даатгуулагч буюу эзэмшигчийн бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгөнд гэнэтийн хохирол учирахад засан сэргээх, эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.
Бид танд тохирсон, урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаас найдвартай хамгаалах даатгалын багцыг санал болгох болно.